The Present Simple tense
Жирийн одоо цаг
Анхаар! Англи хэлний цагуудын нэрийг өөр өөрөөр орчуулж буулгасан байдаг учир будилах, эндүүрч ташаарахгүйн тулд англи нэрээр нь тогтоох нь тустай гэж зөвлөх байна.
Дүрэм. “The Present Simple tense" нь байнга давтагддаг, хэвшил болсон үйлдлийг илэрхийлэхэд хэрэглэдэг цаг юм. Бид ийм үйлдлийг илэрхийлэхдээ: "Би өглөө 7 цагт босдог. Би өдөр бүр биеийн тамирын дасгал хийдэг. Заримдаа бид орой кино үзэхээр явдаг" гэх мэтчилэн ярьдаг. Тэгвэл ийм утга санааг англиар илэрхийлэхдээ зөвхөн "The Present Simple tense" цагийг хэрэглэнэ.
Дүйцэх утга: "The Present Simple tense" буюу жирийн одоо цаг нь бидний "авдаг, ирдэг, олдог, өгдөг" гэх мэтчилэн хэлдэг монгол хэлний "~даг, ~дэг, ~дог, ~дөг" гэсэн төгсгөлтэй үйл үгийн хэвтэй дүйнэ. Өөрөөр хэлбэл, ингэдэг, тэгдэг гэх мэт утга санааг илэрхийлэн ярих гэж байгаа л бол англи хэлний "The Present Simple tense''-ийг хэрэглэнэ гэсэн үг.
Онцлог. "The Present Simple tense" нь биеэр болон тоогоор хувирдаг.
(3-р бүлэгт тайлбарласан биеийн төлөөний үгийн үндсэн хэлбэрүүдийг эргэж сэргээн санаарай).
The Present Simple Tense" цагт өргөн хэрэглэгддэг үгс: always - үргэлж, usually - гол төлөв, often - үе үе, sometimes - заримдаа, seldom - хааяа, rarely - хааяахан, never - хэзээ ч үгүй, every - бүр.
"The Present Simple Tense" цагийн үйл үг: "The Present Si nple Tense" дээр үйл үг нь бие хийгээд ганц ба олон тооноос хамаарч хоёр үндсэн хэлбэрээр хувирдаг.
Үйл үг үндсэн хэлбэрээрээ байна. (take, clean)V (үндсэн хэлбэр)
- Үйл үгэнд "s" залгана. (Takes, cleans)
V +s
"The Present Simple Tense''-ийн
“S+V+O”
Энгийн өгүүлбэр
Өгүүлбэрийн бүтцийг гэсэн энгийн өгүүлбэрийн бүтцээр томьёолон тайлбарлаж үзүүлье.
S - Subject буюу өгүүлэгдэхүүн
V (үндсэн хэлбэр) -"V" нь үйл үгийг англиар "verb" гэх ба энэ үгийн товчлол.
"Үндсэн хэлбэр" гэдэг нь to do - хийх, to go - явах, to clean - цэвэрлэх зэрэг (infinitive) эс тухайлах үйл үгсийн "to"-r нь орхисон хэлбэр буюу өөрөөр хэлбэл, do, go, clean гэсэн дан хэлбэр нь болно.
O - Object буюу тусагдахуун.
"The Present Simple tense''-ийн үйл үгнүүд биеэр хувирдаг тул тус бүрт нь томьёолно. Эхлээд "I you, we, they" биеийг авч үзье. Томъёолбол;
I We They | V (үндсэн хэлбэр)
| O |
I | play | Basketball. |
I play basketball. - Би сагсан бөмбөг тоглодог. Энэ жишээнээс харахад 'to play - тоглох гэсэн үйл үгийн “to-”г нь орхиод 'play'-r нь "үндсэн хэлбэр" болгон дээрх биеүүдийн ард тавихад тоглодог гэсэн үг болсон байна. Ж нь: to do - хийх,
to go - явах, to read - унших, to write - бичих зэрэг үгийн "to"-r нь орхино гэсэн үг. Ж нь:
Students play basketball. Оюутнууд сагсан бөмбөг тоглодог.
Children go to the kindergarten. Хүүхдүүд цэцэрлэгт явдаг.
My sisters live in Erdenet. Миний эгч нар Эрдэнэтэд амьдардаг.
His friends study at the university. Түүний найз нар их сургуульд сурдаг.
I go to the school. Би сургуульд явдаг.
You play basketball very well. Чи сагсан бөмбөг сайн тоглодог.
We live in Ulaanbaatar. Бид Улаанбаатарт амьдардаг.
They watch TV in the evening. Тэд орой телевиз үздэг
“He, She, It” буюу III бие дээр үйл үг нь ялгаатай илэрхийлэгдэх ба үйл үгэн дээр "s''-ийг залгадаг. Томъёолбол
Нe She It | V +s | O |
He | plays | Basketball. |
I Ie plays basketball. - Тэр эрэгтэй сагсан бөмбөг тоглодог.
Анхаар! Үйл үгэнд "s" залгах дүрэм бий.
Үйл үгэнд "s" залгах дүрэм:
I. "е" эгшгээр төгссөн үйл үгэнд шууд залгана.
Жишээ: take + s = takes (авдаг), live + s = lives (амьдардаг)
II "у" эгшгээр төгссөн үйл үгэнд "s''-ийг залгахад "у" нь "i" болж "е"-г ард нь бичдэг. Жишээ:
study + s = studies (сурдаг)
carry + s = carries (зөөдөг
III. ~ss; ~sh; ~ch; ~tch; ~o; ~x төгсгөлтэй үгэнд "s''-ийг залгавал өмнө нь "е" бичнэ. Жишээ:
dress + s = dresses (хувцасладаг) wash + s = washes (угаадаг)
teach + s = teaches (заадаг), watch + s = watches (үздэг)
do + s = does (хийдэг), mix + s = mixes (хольдог).
IV. Бусад тохиолдолд "s''-ийг шууд залгана. Жишээ: Не goes to the school. Тэр сургуульд явдаг. It opens at 2 o'clock. Энэ 2 цагт онгойдог. John wears glasses. Жонн нүдний шил зүүдэг. The concert begins at 7 o'clock.
Концерт 7 цагт эхэлдэг. She plays basketball very well.
Тэр эмэгтэй сагсан бөмбөг сайн тоглодог.
He lives in Ulaanbaatar.
Тэр эрэгтэй Улаанбаатарт амьдардаг. She watches TV in the evening.
Тэр эмэгтэй орой зурагт үздэг. My father works five days a week.
Миний аав 7 хоногт 5 өдөр ажилладаг. His son studies Chinese language.
Түүний хүү Хятад хэл судалдаг. The supermarket opens at 8 o'clock.
Дэлгүүр 8 цагт онгойдог.
The Present Simple Tense"-T өргөн хэрэглэгддэг үгс:
always - үргэлж, usually - гол төлөв,
often - үе үе, sometimes - заримдаа,
seldom - хааяа, rarely - хааяахан,
never - хэзээ ч үгүй, every - бүр
зэрэг давтамж илэрхийлсэн дайвар үгс энэ цагт хэрэглэгддэг. Эдгээр үгс нь өгүүлбэрт орохдоо голдуу үндсэн үйл үгийнхээ өмнө байрлана. Харин sometimes нь өгүүлбэрийн эхэнд ордог. livery day, every month зэрэг нь өгүүлбэрийн эхэнд юм уу эцэст орж болно. Жишээ:
I always watch TV. Би үргэлж телевиз үздэг. She never eats meat. Тэр хэзээ ч мах иддэггүй. We often visit our grandmother. Бид үе үе эмээгийндээ айлчилдаг. Sometimes they go to the theater. Тэд заримдаа театр руу явдаг. Every day my sister goes to the library. Миний эгч өдөр бүр номын сан руу явдаг.
The Present Simple Tense''-ийн
Асуух өгүүлбэр
"The Present simple tense''-ийн acyyx өгүүлбэрт "do, does" гэсэн туслах үг ордог. Томъёолж бичвэл
Do | I We They | V (үндсэн хэлбэр)
| O? |
Do | you | play | basketball. |
Do you play basketball? Чи сагсан бөмбөг тоглодог уу?
Dо I play basketball? Би сагсан бөмбөг тоглодог уу?
Dо we play basketball? Бид сагсан бөмбөг тоглодог уу?
Dо they play basketball? Тэд сагсан бөмбөг тоглодог уу?
"He, she, it" бyюy III биеийн асуулт дараах байдлаар үүснэ.
Does he play basketball?
Тэр эрэгтэй сагсан бөмбөг тоглодог уу? Does she play basketball?
Тэр эмэгтэй сагсан бөмбөг тоглодог уу? Does it open at 9 o'clock?
Энэ 9 цагт нээгдэх үү?
"Wh" асуух үгийн байрлал. "w"асуултууд (what, where, when, who, why, how, how many зэрэг нь) асуух өгүүлбэрийн хамгийн эхэнд нь байрладаг.
Why do they go to Japan? Тэд яагаад Япон pyy явдаг вэ? When do you get up in the morning? Чи өглөө хэдэн цагт босдог вэ? What does she do? Тэр эмэгтэй юу хийдэг вэ? Who cleans this room? Хэн энэ өрөөг цэвэрлэдэг вэ?
Анхаар! Дээрх асуултуудаас Who cleans this room? - гэсэн асуулт бусдаасаа өөр хэлбэртэй байгааг анзаарсан байх. Энэ нь Subject буюу эзэн дээр тавигдаж буй асуулт учраас энгийн өгүүлбэрийн хэлбэрээр гарч байгаа гэдгийг анхаараарай!
"The Present Simple Tense''-ийн
Үгүйсгэх өгүүлбэр Үгүйсгэх өгүүлбэрт "do not, does not" гэсэн үгүйсгэл орно. "Do not" үгүйсгэлийг "don't" гэж хураангуйлдаг. Ихэвчлэн энэхүү хураангуйлсан хэлбэрээр бичигддэг. Энэ дагуу дээрх өгүүлбэр: I don't play basketball гэж бичигдэнэ.
He, She, It - ийн үгүйсгэл:
He does not play basketball.
Тэр эрэгтэй сагсан бөмбөг тоглодоггүй.
Doesnot= doesn't гэж хураангуйлдаг.
Анхаар! Асуух өгүүлбэрт don't, doesn't үгүйсгэлийн ард орох үйл үг үндсэн хэлбэрээрээ байх ёстой.
Жишээ: Tsetsgee doesn't get up at 7 o'clock. Цэцгээ 7 цагт босдоггүй
They dorrtcome at 2 o'clock. Тэд 2 цагт ирдэггүй.
The Present Simple Tense-ийн хэрэглээ:
Байнга давтагддаг үйлдэлд. Ж нь: I listen to the radio every morning. Би өглөө бүр радио сонсдог. Цагийн хуваарийг илэрхийлэхэд. Жишээ нь: : Our lesson begins at 10 o'clock. Манай хичээл 10 цагт эхэлдэг. Байгалийн хууль зүй тогтол, үнэн бодит зүйлийг өгүүлэхэд Ж нь: The sun rises in the east. Нар зүүнээс манддаг. Бататгал-3. Хаалтанд өгсөн англи үгийг ашиглан өгүүлбэрүүдийг орчуулна уу.
1. Бид хөдөө явдаггүй. We go to the countryside.
2. Бат биологи судалдаггүй. Bat study Biology.
3. Миний эгч үргэлж надад тусалдаг.
My sister always help helps me.
4. Таны аав юу хийдэг вэ? What your father do?
5. Чи хаана амьдардаг вэ? Where you live?
Дүгнэлт: Бид "The Present Simple tense" бу юу жирийн одоо цагийг үзлээ. "The Present Simple tense''-ийг байнга давтагддаг, хэвшил болсон үйлдлийг илэрхийлэхэд хэрэглэдэг. "The Present pie tense" нь авдаг, ирдэг, олдог, өгдөг гэх мэтчилэн хэллэгддэг монгол хэлний "даг, дэг, дог, дөг" гэсэн төгсгөлтэй үгийн хэвтэй дүйнэ. Энэ цаг нь бичгийн болон ярианы англи хэлэнд өргөн хэрэглэгддэг. Үүнээс хойш үзэх үйл үгийн бусад цагуудыг ойлгоход чухал суурь цаг учраас сайн нягталж үзээрэй.
Бие дааж гүйцэтгэх даалгавар
Дасгал-4. Англи үгийг ашиглан өгүүлбэрүүдийг "The Present pie tense" цагт орчуулж хариутай нь тулгаарай.
1.Кино хэдэн цагг эхэлдэг вэ? he film What time egin
2. Галт тэрэг 6 цагт Дархан руу явдаг. t 6 o'clockDarkhan he train leave for
3.Хөл бөмбөгийн тоглолт 8 цагт эхэлдэг. start t 8 o'clock he football match Чи их аялдаг уу? travel lot you
4. Тэр гадаадад их явдаг уу? she abroad? go
5. Чиний хүү хэдэн цагт босдог вэ? get upwhen your son
6. Би сургуульд явдаггуй. go I to school
7. Тэр тамхи татдаггүй. smokeshe
Цээжлээрэй!
А. Өвөрмөц хэллэг - idiom: "what the doctor ordered" - яг хэрэгтэй зүйл. Ж нь: - How about a nice cup of hot tea?
ь Аяга халуун цай уувал ямар вэ? It's just what the doctor ordered
ь Яг хүсч байсан зуйл байна.
Б. Онч үгийг орчуулж цээжлээрэй.
"In order to succeed, your desire for success should be greater than your fear of failure". Bill Cosby.
to read - унших to write - бичих
to play - тоглох to watch - үзэх
to live - амьдрах to open - нээх
to begin - эхлэх to study - судлах
to eat – идэх to get up - босох