2011-03-09
Эцэг эхчүүдэд зөвлөх нь

Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо

3/31/2010 | Орчин үеийн боловсролын хамгийн чухал үүрэг ролийг сургууль, багш нар үүрэхгүй. Харин энэ нь эцэг эхчүүдэд оногддог болоод байна. Аль ч улсын эцэг эхчүүд боловсролын чанар муу байгаагийн хариуцлагыг боловсролын яам, хичээл заасан сургуульд нь тохоодог хуучин сэтгэлгээнээсээ салж, хүүхдээ сургах ажил үйлд өөрсдөө ханцуй шамлан орох боллоо.

Боловсролын тулгын 3 чулууг хүүхэд, эцэг эх, багш буюу сургууль гэж үздэг. Гэтэл Монголын хувьд эцэг эх гэсэн тулгын нэг чулуу нь бараг үгүй болжээ. Энэ нь бидний өмнөх нийгмийн тогтолцоотой холбоотой бөгөөд "Хүүхдийг тань улс өсгөж, хүмүүжүүлнэ. Та ажлаа л сайн хий" гэсэн социалист хандлага биднийг ийм байдалд хүргэсэн байж болох юм.

Орчин цагийн монгол эцэг эх хүүхдээ сурган хүмүүжүүлэх үйлээс их л хөндий хол, бүхнийг сургууль, багш нарт нь даатгаж явдаг болжээ. Гэтэл хүүхдийн хөгжилд эцэг эх бидний оролцоо гойд чухал бөгөөд хүүхдээ бага наснаас нь хөгжүүлж, өсөлт хөгжилд нь анхаарах нь эцэг эхийн хүлээх ёстой эрхэм үүрэг билээ. Төр засгаас ч ийм бодлого баримтлаж байгааг та доорх баримт бичгээс харж болно.
Бичсэн: Chuka English Teacher | цаг: 14:56 | Сурган хүмүүжүүлэх зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


esteg eh ur huuhedteigee ajillahgui bna gej bhgui shuu dee.ih baga hemjeegeer ajillaj zaaj zovloj l bga
Бичсэн: Зочин цаг: 10:47, 2011-03-11 | Холбоос | |


sanaachildag l yum heregjuulj bga ni haragdahgui l yum bna suu dee
алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 10:43, 2011-03-11 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax